КУВЕЙТИЙН ЭМИР ГҮНДАЛАЙ ГИШҮҮНИЙ ГЭРГИЙ, МИСС АЗЗАЯАД 5000 АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ АЛМАЗАН ЭЭМЭГ БЭЛЭГЛЭЖЭЭ “Sunjin Grand” буудлын хамгийн үнэтэй өреө нь хоногийн 1900 ам.доллар, энгийн өрөе нь 200 ам.долларын үнэ бүхий бөгөөд дэлхийн жишигтэй ойролцоо үнэтэй байдаг. Кувейтийн Эмир айлчлалын хүрээнд Монголын хөдөө нутгийг үзэх гэж Хөвсгөлийн далай тийш хөлгийн жолоог залсан.Тэрээр Хөвсгөлд байдаг боломжийн жуулчны баазуудаар орж, танилцаж яваад эрхэм гишүүний баазыг сонгон, тэнд амарч тухлахаар болсон юм байх. Гүндалай гишүүн ч жинхэнэ Хөвсгөлийн дархад хүүгийн нүнжгээ үзүүлж, дэлхийд ховордсон Хөвсгөл далайн ” цагаан загас”,жимс тэргүүтэн гээд байдаг бүхнээрээ дайлж цайлан, ноён Эмирийг сэтгэл нь уяртал сайхан амраагаад явуулсан аж. Анд нөхөд бололцлоо хэмээн гишүүний дал мөрийг алгадсан эрхэм Эмир еөрийнхөө оронд дуртай цагтаа айлчлахыг санал болгосны дагуу саяхан МУ-ын ерөнхиилөгчиин айлчалтай зэрэгцээд Гүндалай гишүүнд хувийнхаа урилгыг илгээсэн. Тэрээр Кувейтийн Эмир Гүндалай гишүүнийг хүлээн авч уулзаад , ” Танай баазад амарсан тэр өдөр над үргэлж дурсагдах болно, таны эхнэрийг Монголын мисс бүсгүй гэж сонссон, та гэргийдээ миний хувийн бэлгийг дамжуулан хүргээрэй ” хэмээгээд 5000 ам.долларын үнэ бүхий очир алмазан ээмгийг бэлэглэсэн байна. Түүнийг нь үзэж сонирхох гэсэн дээдсийн хүрээний хүүхнүүд мисс гэргийг нь амраахгүй шалж, зарим нэг нь үнэ хаялцах саналыг тавиад байгаа гэнэ лээ. Бэлгийн зүйлийг нандигнан хадгалдаг
Монгол бүсгүйн зангаар мисс маань хэнд ч, хэдээр ч ,хэзээ ч өгөхгүй гэдгээ мэдэгджээ
Үйл явдлын огноо: 2008-01-19
Оруулсан огноо: 2008-01-19
Saturday, January 19, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment