Saturday, January 19, 2008

Ерөнхий сайд уучлалт гуйв

Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр єнгєрсєн баасан гаригт Дархан-Уул аймагт ажиллалаа. Хонгор сумын иргэдтэй уулзан vvссэн нєхцєл байдалтай танилцав. Засгийн газрын тэргvvн тус суманд олон улсын байгууллагын шинжээчдийг ажиллуулж, дvгнэлт гаргуулах нь зvйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Шинжээчдийн дvгнэлтийг vндэслэн Хонгорт хордлогын нєхцєл байгаа эсэх эцсийн дvгнэлтийг гаргаж, Хонгор нvvх vv, эсвэл эндээ байх уу гэдгийг хамтран тогтооно гэснийг Хонгорын иргэд дэмжсэн. Эрх ашиг нь хохирсон сумын иргэдэд нєхєн тєлбєр олгох асуудлыг судлан, шийдвэр гаргахаа амласан юм.
Тэрээр “Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, тvшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь vvргээ бvрэн биелvvлээгvйдээ Монголын тєр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” гэж хэлэв.

Ерєнхий сайд С.Баяр Дархан-Уул аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын vеэр эх орны эрvvл хєрсєнд ургасан экологийн цэвэр vр тариа, тємс, хvнсний ногоогоор хvн амынхаа хэрэгцээг бvрэн хангахад чиглэсэн “Тариалангийн III аян”-ыг хэрэгжvvлэх нь зvйтэй гэж Засгийн газар vзэж байгааг зарлалаа.
Энэ арга хэмжээг 2008 оноос эхлэн ойрын 2-5 жилийн дотор хэрэгжvvлж, 480 мянган га атаржсан талбайд боловсруулалт хийж, 800 мянган га эргэлтийн талбайтай болсoноор жилд 400-420 мянган га-д тариалалт хийн, 350-420 мянган тонн ургац хураан авах боломжийг бий болгоход Засгийн газрын бодлого чиглэж байна хэмээн тодорхойлов.
Энэ аяныг хэрэгжvvлэхэд шаардлагатай техник, технологи, vр, шатахуун, хєдєлмєрийн нєєц зэрэг хvчин зvйлvvдийг нарийвчлан тооцсон техник эдийн засгийн vндэслэл буюу “Монгол тариа” тєслийг боловсруулах ажлыг эхлvvлээд байгаагаа мэдэгдлээ.

No comments: