Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтцийн хөгжил сайнгүй зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. Одоо МҮОНР-гийн 1 дүгээр програм өдөр бүр 17 цагийн, 2 дугаар програм 16 цагийн нийт 40 гаруй цагийн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. Удахгүй Р-3 хөтөлбөрийг явуулж эхлэх бэлтгэлээ хангаад байгаа.
Мөн тус радиогийн нэг үндсэн салбар болох “Монголын дуу хоолой” радио станц ( Гадаад нэвтрүүлэг ) 1964 оноос хилийн чанад дахь сонсогчдод Монгол орноо сурталчилсан нэвтрүүлэг явуулж ирлээ. Одоо англи, орос, хятад, япон, монгол хэлээр өдөр бүр 1-2 цагийн нэвтрүүлэг тогтмол явуулдаг. Ази, Европ, Америк, Австрали тивийн сонсогчид монгол орны өнөөгийн амьдрал болон түүхийн талаар сонорхон сонсох болж байнгын харилцаатай сонсогчдын тоо жилээс жилд нэмэгдэх боллоо.Бид урт, дунд, богино, хэт богино долгионы үелзлүүдээр Үндэсний радиогийн 1,2,3 дугаар програм, “Хөх тэнгэр” радио станц болон гадаад сурталчилгааны хөтөлбөрүүдээ түгээж байна.
1930 онд тухайн үеийн олон нийтийн төв орон нутгийн байгууллагууд болон ард иргэдийн хандив тусламжийн хөрөнгөөр ”Монгол радио” гэдэг хоршоо байгуулагдсанаар манай өмч , санхүүгийн анхны суурь тавигдсан түүхтэй.
1974 оны 9 дүгээр сард, Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг эхэлсний 40 жилийн ойгоор БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Д.Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна.
No comments:
Post a Comment