Saturday, January 19, 2008
Friday, January 18, 2008
сангийн яам
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ Монгол улсын Засгийн газар дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, инфляцийг зохистой түвшинд байлгах, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээг урамшуулах замаар эдийн засгийн тэлэх бодлого баримтлах болно. Эдийн засгийн бодлого нь өсөлтийг урамшуулж, төсвийн орлого, Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад зээлийн ашиглалтыг зохистой нэмэгдүүлэн, нийгмийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар ард иргэдийнхээ сайн сайхан аж байдлыг хангах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтыг хангахад чиглэгдэж байна. Нэг. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгална. · Инфляцийн түвшинг дунд хугацаанд 5 хувиас хэтрүүлэхгүй байлгах зохицуулалтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх, · Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийг алдагдалгүй, тогтвортой байлгаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, · Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 8-10 хувиас бууруулахгүй байлгах бодлого баримтлах, Хоёр. Төсвийн тогтвортой байдлыг хадгална. · Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг өсгөхгүй байх зарчим баримтлах, · Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засгийн өсөлт, инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримтлах, · Хөнгөлөлттэй зээлийг авто замын сүлжээг бүрдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, импортын нефть бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажилд түлхүү зарцуулах, · Уул, уурхайн салбарын орлогоос Монгол улсын хүртэх хувийг хөрөнгө оруулагч болон Монгол улсын ашиг сонирхолд харилцан нийцтэй байхаар тогтоож, хуримтлуулан зарцуулах, Гурав. Бодит салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ. · Уул, уурхайн салбараас улсын төсөвт орох орлогыг цаашид эдийн засгийн өндөр өсөлтийг хангах арга хэрэгсэл болгож ашиглах, · Мянганы зам болон Азийн авто замын сүлжээнд нэгдсэн авто замыг барих ажлыг зохион байгуулах, · Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засгийн бүхий л хөшүүргээр дэмжинэ. Шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинэ технологид тулгуурласан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болгохыг дэмжих, · Газар тарилангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны цэвэр усаар хангах ажлын хүрээнд хөдөө орон, нутагт худаг гаргах ажлыг дэмжих, · Улсын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ. Бүх айл, өрхийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох, авто, агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулахад улсын хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх, Дөрөв. Нийгмийн эмзэг хэсэгт түлхүү хандсан, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангахад чиглэсэн төсвийн зарлагын бодлогыг хэрэгжүүлнэ. · Улсын төсвөөр дамжин хуваарилагдах орлогын хэмжээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх, · Гадаадын буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад түншүүдтэй идэвхитэй хамтран ажиллах, · Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, дархлаажуулалт, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх, сургууль, соёлын байгуулагуудын хүртээмж, нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн сургалтын байгууллагуудыг бий болгоход гадаад тусламжийн зарим хэсгийг ашиглах, · Хүүхэд, эхчүүдийн хоол, тэжээлийн дутагдалыг арилгах, хүүхдийн өсөлт, оюуны чадамжийг сайжруулах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эх, нялхсын эндэгдэлийг багасгахад чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих, Тав. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна: · Төрийн захиргааны болон төсөвт байгууллагуудын удирдлага, менежментийг сайжруулах, эцсийн үр дүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулсан байдалтай уялдуулан үр дүнгээр санхүүжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн баримтлах, · Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг үе шаттай боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах, · Төсөвт байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүрээмжид төрийн хяналтын байгууллагаас илүүтэйгээр төрийн бус байгууллагууд, олон нийтийн хяналтыг оруулах, ил тод байлгах бодлогыг баримтлах, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх, · Гааль, татварын байгууллагыг ил тод, иргэдэд шуурхай үйлчилгээ, зөвлөлгөө үзүүлдэг байгууллага болгох зорилтыг хэрэгжүүлэх, | ||
| | | |
© 2007 Монгол Улсын Сангийн Яам

Friday, January 11, 2008
пикасо
File:- New Album- шинээр хавтас нээх
- Add Folder to Picasa-Пикаса программд шинээр хавтас нээх
- Add File to Picasa- Пикаса порграммд шинээр цэс нээх
- Import From-Зургийг хаа байгаа газраас нь оруулах
- Open File(s) in Editor -Цэсийг нээж засвар оруулах
- Move to New Folder-Шинэ хавтас руу шилжүүлэх
- Rename - Нэрийг солих
- Save As-Шинээр хадгалах
- Save a Copy-Хуулж хадгалах
- Export Picture to Folder-Хавтас руу зургийг шилжүүлэх
- Locate on Desk -Диск дээр байршуулах
- Delete from Desk -Дискнээс устгах
- Print -Хэвлэх
- E-mail -Электрон шууданруугаа орох
- Send to Hello- Пикаса вебсайт руу орох
- Order Prints-Интернетээр хэвлэх
- Exit -гарах
Sunday, January 6, 2008
орчуулга
- Сэдвээ оновчтой сонгохын тулд дараах асуултуудыг өөртөө тавь
- Яагаад та энэ сэдвийг сонирхож байна вэ?
- Сэдэв чинь таньд хувь хүнийхээ тухайд яаж нөлөөлөв.
- Таны хариулхыг хүсч байгаа болон шийдвэрлэх асуудлыг чинь энэ сэдэв хөндөж байна уу? яагаад энэ сэдвийг сонирхож байгаа чинь сэдвийг илүү сонирхолтой болгоно. Энэ асуултанд хариулхын тулд цаасан дээр сэдвийн талаар бичнэ.
- Яг одоо мэдэж байгаа зүйлээ хааанаас олж авсан бэ?
- Энэ асуултуудыг аль болох түргэн тавих тусам та судлаач шиг бодож эхлэх болно. Та энэхүү сэдвийнхээ талаар мэдээллийн эх сурвалж авч чадах уу?
- Ганц хоёр юмуу огт байхгүй бол энэ сэдвээ өөрчлөх хэрэгтэй. Та энэ сэдвээ боломжийн хэмжээгээр товчлож чадахуу?