Saturday, January 19, 2008

ерөнхий сайд "Тариалангийн гурав дахь аян"-г зарлав

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд С.Баяр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрбээр тус айм­гийн Хонгор сумаар орж, иргэдтэй уулзан үүссэн нөх­цөл байдалтай танилцав.

Засгийн газрын тэргүүн тус суманд олон улсын бай­гууллагын шинжээчдийн хэс­гийг яаралтай урин ажил­луулж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Шин­жээчдийн дүгнэлтийг үндэс­лэн Хонгорт хордлогын нөх­цөл байгаа эсэх эцсийн дүг­нэлтийг гаргаж, Хонгорынхон нүүх үү, эсвэл эндээ байх уу гэд­гийг хамтран тогтооно гэсэн түүний шийдвэрийг Хонгорын иргэд дэмжсэн.

Түүнчлэн эрх ашиг нь ямар нэг хэмжээгээр хохир­сон тус сумын иргэдэд нөхөн төлбөр олгохыг суд­лан, шийд­вэр гаргахаа амла­сан юм. Тэрбээр “Уршигтай асууд­лыг урьдчилж харах мэлмий дут­сандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн гүйцэд биелүү­лээгүйдээ Мон­голын төр Хон­гор сумын иргэдээс уучлал гуйж байна” гэж хэлэв.

Ерөнхий сайд С.Баяр Дар­­хан-Уул аймгийн иргэд­тэй хийсэн уулзалтын үеэр эх орны эрүүл хөрсөнд урга­сан экологийн цэвэр үр та­риа, төмс, хүнсний ногоогоор хүн амынхаа хэрэгцээг бү­рэн хангахад чиглэсэн “Та­риа­лан­гийн гурав дахь аян”-ыг хэрэг­жүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг зарлалаа. Тэрбээр энэ арга хэмжээг энэ оноос эхлэн ойрын 2-5 жилийн дотор хэ­рэг­жүүлж, 480 мянган га атаржсан талбайд боловс­руулалт хийж, 800 мянган га эргэлтийн талбайтай болс­ноор жилд 400-420 мянган га-д тариа­лалт хийн, 350-420 мян­ган тонн ургац хураан авах болом­жийг бий болгоход Зас­гийн газрын бодлого чиг­лэж байна хэмээн тодорхой­лов. Энэ аянг хэрэгжүү­лэ­хэд шаардла­гатай техник, техно­логи, үр, шатахуун, хөдөл­мөрийн нөөц зэрэг хү­чин зүйлүүдийг нарийвчлан тооц­сон техник, эдийн зас­гийн үндэслэл буюу “Монгол та­риа” төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаагаа энэ үеэр мэдэгдлээ гэж Зас­гийн газ­рын хэвлэл, мэ­дээллийн албанаас мэдээ­лэв.

No comments: