Sunday, January 20, 2008
цагдаагийн мэдээлэл
Нээлттэй єдрийн гол зорилго нь юу вэ? -Нийслэл хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдvvлэх зорилготой. Нээлттэй єдрийн хvрээнд цагдаагийн байгууллагын иргэдэд vзvvлэх vйлчилгээг шуурхай болгох юм. Тиймээс бид явуулж байгаа бодлогоо олон тvмэнд ил тодоор тайлбарлажхамтран ажиллах болно. Харин бидний ажлын хэрэгжилтэд ард тvмэн vнэлгээ єгєх юм.-Єнєєдєр иргэдэд ямар vйлчилгээг vзvvлж байна? -Иргэдэд хуулийн зєвлєгєє vнэгvй єгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцаж байна. Мєн иргэдийн гомдлыг нь авч, шуурхай шийдвэрлэж єгєх ажлыг зохион байгуулж байна. Тvvнчлэн цагдаагийн талаарх гомдол саналыг ч нээлттэйгээр авч бvх шатандаа хариуцлагын тогтолцоог сайжруулахыг зорьж байна. -2008 онд цагдаагийн байгууллага ямар зорилт тавьсан бэ, мєн єнгєрсєн онд нийслэлд гэмт хэргийн нєхцєл байдал ямар байв? -Нийслэлд єнгєрсєн онд 10514 гэмт хэрэг бvртгэгдсэн нь ємнєх онтой нь харьцуулбал гэмт хэрэг 23.1 хувиар єссєн. Тухайлбал Хан-Уул, Сvхбаатар, Налайх, Сонгинохайрхан дvvргvvдэд гэмт хэрэг 13-37 хувь єссєн. Багахангай дvvрэгт гэмт хэрэг буурсан. Хєдєлгєєний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 19, малын хулгай 21 хувиар буурсан. 2008 онд нийслэлийн цагдаагийн байгууллагын vйл ажиллагаа нийслэлчvvдийнхээ амар амгалан амьдралын тєлєє гэсэн зорилгод чиглэгдэнэ. -Архины хорио тогтоосон байгаа. Цагдаагийнхан vvнд хэр хяналт тавьж байна вэ? -Цагдаагийн байгууллагаас хоног тутамд 539 офицер, 892 цагдаа vvрэг гvйцэтгэн ажиллаж байна. Мєн согтууруулах ундаа vйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, тvvгээр vйлчилдэг 14436 аж ахуй нэгжийг шалгасан.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment