Friday, January 18, 2008

сангийн яам

.УЛААН: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨССӨНӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРЛЫГ ТАТНА

Монгол Улсын Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын Зээлжих зэрэглэл ахисан талаар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага.

Сурвалжлагч: Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн тухай мэдээлэл өнгөрсөн сард интернетэд тавигдсан байна. Энэ талаар тодруулж өгнө үү.

Сангийн сайд Ч.Улаан: Манай улсын зээлжих зэрэглэл 2006 онд “Стандарт энд Пүэрс” компанийн үнэлгээгээр “В+” байсан бол 2007 онд нэг түвшингээр ахиж гадаад болон дотоод валютын хувьд “ВВ-”, хэтийн төлөв нь урт хугацаанд тогтвортой гэсэн үнэлгээ авлаа. Энэ тухай мэдээллийг “Стандарт энд Пүэрс” компани 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олон улсад зарласан байна.

2008/01/09 Дэлгэрэнгүй »
САНГИЙН ЯАМ ЖИП МАШИНААС ТАТГАЛЗАВ

Засгийн газрын тогтоолоор энэ оны эхнээс төсөвт байгууллагууд туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг машин хэрэглэхийг хориглосон билээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс төсөвийн болон төрийн захиргааны төв байгууллагуудаас Сангийн яам анх удаа өөрийн хэрэгцээнд ашиглаж байсан 4 автомашинийг ТӨХ, Төр засгийн үйлчилгээний авто баазад хүлээлгэн өглөө.

2008/01/07 Дэлгэрэнгүй »
Дэлхийн Банкны Хувийн хэвшлийг дэмжих 2 дахь төслийг хэрэгжүүлэхэд Голомт Банк, Хаан Банк шинээр оролцохоор боллоо

Үүнтэй холбогдуулан Олон Улсын Хөгжлийн Ассоциацитай Төслийн Гэрээ, Сангийн Яамтай дамжуулан зээлдүүлэх гэрээ болон Санхүүжилтийн гэрээ байгуулан, Сангийн Сайд Н.Баяртсайхан, Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч ноён Аршад Сайд, Голомт банкны Гүйцэтгэх захирал ноён Жон Финиган, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Питер Морроу нар гарын үсэг зурлаа.

2007/12/13 Дэлгэрэнгүй »
Монгол Германы Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2008 оны хэлэлцээний өмнөх хамтарсан зөвлөлдөх уулзалт боллоо.

Монгол Германы Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2008 оны хэлэлцээний өмнөх хамтарсан зөвлөлдөх уулзалт Сангийн яаман дээр боллоо.

Энэхүү зөвлөлдөх уузалтаар хоёр орны Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

2007/12/04 Дэлгэрэнгүй »
МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Монгол Улсын Засгийн газраас, “Бороо Гоулд” ХХК-тай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-нд 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өөрчлөлт оруулахдаа “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар”-аас чөлөөлсөн нь Монгол Улсад ашиггүй болсон мэтээр мэдээлж байгаад дараах тайлбарыг өгч байна.

2007/11/23 Дэлгэрэнгүй »

Бусад мэдээ »
Хайх утга















Вэб сайтын талаарх таны vнэлгээ

Yр дvн
Одоо байгаа зочид: 4
Нийт зочилсон: 19392




© 2007 Монгол Улсын Сангийн Яам

No comments: